Бразилын ерөнхийлөгчийн сонгуульд ялагдсан Флавио Болсонару АНУ-д очжээ

Бразилын ерөнхийлөгчийн сонгуульд ялагдсан Флавио Болсонару АНУ-д очжээ

Бразилын Дээд шүүхээс паспорт, бичиг баримтаа хураалгахыг үүрэг болгосноос хэдхэн цагийн дараа ерөнхийлөгчийн сонгуульд ялагдсан Флавио Болсонару АНУ-д очсон тухай эх сурвалжууд BBC агентлагт мэдээлжээ.

Түүнийг мөнгө угаасан байж болзошгүй хэрэгт холбогдуулан шалгаж байгаа бөгөөд эрх бүхий байгууллагын шаардсан хугацаанд паспорт, бичиг баримтаа хүлээлгэн өгөөгүй тул баримт бичгүүдийг нь хүчингүй болгосон байна. Гэхдээ Болсонаруд одоогоор албан ёсны ял тулгаагүй бөгөөд өөрт нь холбогдох буруутгалуудыг үгүйсгэжээ.

Эх сурвалжуудын мэдээлснээр тэрээр АНУ-ын Флорида мужид дүү Эдуардо Болсонарутайгаа уулзсан байна. Харин Бразилаас АНУ руу ямар замаар зорчсон, цаашид тус улсад үлдэх эсэх нь тодорхойгүй хэвээр байгаа аж. 

Мөн Бразилын Дээд шүүхээс түүний сонгуулийн кампанит ажилд гадаадын санхүүжилт орсон эсэхийг шалгахыг цагдаагийн байгууллагад даалгажээ. Флавио Болсонару ням гараг /2026.10.25/-т болсон ерөнхийлөгчийн сонгуулийн хоёр дахь шатанд өрсөлдөгч, одоогийн Ерөнхийлөгч Луиз Инасио Лула да Силвад ялагдсан байна. Лула нийт саналын 51.79 хувийг авсан бол Болсонару 48.21 хувийн санал авчээ.