Бүгд Найрамдах Казахстан Улс “QazEta” цахим платформоор дамжуулан хилээр нэвтрэх урьдчилсан зөвшөөрөл авах журмыг баталсан талаар Монцамэ агентлаг дамжуулжээ.
Уг журмыг ирэх арваннэгдүгээр сарын 1-ний өдрөөс 2027 оны зургаадугаар сарын 30-ны өдрийг хүртэл туршилтаар мөрдөж, ирэх оны долоодугаар сарын 1-нээс албан ёсоор хэрэгжүүлэх аж. Тус журмын дагуу насанд хүрсэн гадаадын иргэд Казахстан Улсад нэвтрэхээс 72 цагийн өмнө “QazEta” платформоор бүртгүүлж, зөвшөөрөл авна. “QazEta” аппликейшнийг App Store болон Google Play-ээс татан авч, зааврын дагуу мэдээллээ бөглөн, хүсэлтээ гаргах юм. Цахим зөвшөөрөл хүсэхэд үнэ төлбөргүй.
Энэхүү зөвшөөрлийг 16 хүртэлх насны хүүхэд, 65 ба түүнээс дээш насны гадаадын иргэн, Казахстан Улсад байнга оршин суух зөвшөөрөлтэй гадаадын иргэн авахгүй. Бусад иргэнийг хувьд зөвшөөрөл аваагүй тохиолдолд хилээр нэвтрүүлэхгүй байх үндэслэл болох аж.
Монгол Улсын бүх төрлийн паспорт эзэмшигч иргэн 1994 оны арванхоёрдугаар сарын 2-ны өдрийн хэлэлцээрийн дагуу Казахстан Улсад 90 хүртэл хоног визгүй зорчих эрхтэй хэдий ч дээрх журмын дагуу “QazEta” цахим платформоор дамжуулан хилээр нэвтрэхээс 72 цагийн өмнө урьдчилан бүртгүүлэхээр болжээ.
Шаардлагатай тохиолдолд Монгол Улсаас Бүгд Найрамдах Казахстан Улсад суугаа ЭСЯ-ны +7 7172 266783, +7 7172 266773 дугаар, шуурхай дугаар +7 708 717 3141, +7 717 226 4838, +7 717 226 4858, Алматы хот дахь Консулын төлөөлөгчийн газрын +7 717 226 7682 +7 /727/ 247 25 35, шуурхай дугаарт +7 7051395535-д холбогдохыг тус улсад суугаа ЭСЯ-наас зөвлөсөн байна.