Өвөрхангай аймгийн Засаг дарга асан А.Ишдоржид ногдуулсан 12 жилийн хорих ялыг хүчингүй болгож, дахин хэлэлцэхээр боллоо

Өвөрхангай аймгийн Засаг дарга асан А.Ишдоржид ногдуулсан 12 жилийн хорих ялыг хүчингүй болгож, дахин хэлэлцэхээр боллоо

Өвөрхангай аймгийн Засаг дарга асан А.Ишдоржид холбогдох авлигын хэргийг Анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр боллоо.

Тодруулбал, А.Ишдоржийг Өвөрхангай аймгийн Засаг даргаар ажиллаж байхдаа “Бако констракшн” компанийн гүйцэтгэх захирал Т.Баатарсүрэнгээс 10 сая төгрөгийн хахууль авсан хэрэгт буруутгаж, Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхээс 12 жил нэг сарын хорих ял оноосон. Харин түүнд хахууль өгсөн гэх хэрэгт холбогдсон Т.Баатарсүрэнд хоёр жил хорих ял оноогоод байсан юм. Тэгвэл тус хэргийг давж заалдах шатны шүүх хэлэлцээд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, тус хэргийг дахин анхан шатны шүүхээр хэлэлцэхүүлэх шийдвэрийг гаргасан байна. 




Өнөөдөр хонь өдөр

3 цагийн өмнө