Улаанбаатарт 2 градус дулаан байна

Улаанбаатарт 2 градус дулаан байна

Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, бага зэрэг дулаарна. Нутгийн баруун хагаст үүлшинэ, бусад нутгаар багавтар үүлтэй. Нийт нутгаар цас орохгүй. Салхи ихэнх нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, говь, талын нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Дархадын хотгор, Завхан, Заг-Байдраг голын эх, Идэр, Тэс, Онон, Улз, Халх голын хөндий, Алтай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Дорнод-Дарьгангын тал нутгаар -2...-7 градус хүйтэн, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр +4...+9 градус, Их нууруудын хотгор, Орхон-Сэлэнгийн сав газар, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр +4...+9 градус, бусад нутгаар -1…+4 градус дулаан байна. Улаанбаатарт их төлөв цэлмэг. Салхи баруунаас секундэд 5-10 метр. Өмнөх өдрөөс 7 градусаар дулаарч 0...+2 градус дулаан байна гэж Ус цаг уур орчны шинжилгээний газраас мэдээллээ. 




Өнөөдөр нохой өдөр

12 цагийн өмнө