Их Эзэн Чингис хааны мэндэлсэн өдөр ирэх Мягмар гарагт тохиож буй тул нийтээр амарна

Их Эзэн Чингис хааны мэндэлсэн өдөр ирэх Мягмар гарагт тохиож буй тул нийтээр амарна

Энэ сарын 10 /2026.11.10/-ны өдөр буюу ирэх Мягмар гарагт Их Эзэн Чингис хааны мэндэлсэн өдөр буюу Монгол бахархлын өдөр тохионо. Тус өдрийг тохиолдуулан Монгол Улсын хэмжээнд бүх нийтээр амрах хуулийн зохицуулалттай.

Тодруулбал,  “Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай” хуулийн 4.1.8-д “Их Эзэн Чингис хааны өдөр. Их Эзэн Чингис хаан мэндэлсэн билгийн тооллын өвлийн тэргүүн сарын шинийн 1” гэж заасан байдаг. Энэ жил Их Эзэн Чингис хаан мэндэлсний 864 жилийн ой тохиож байгаа бөгөөд Монгол бахархлын өдрийг үндэсний түүх, өв соёл, төрт ёсны уламжлалаа эрхэмлэн дээдлэх өдөр болгон тэмдэглэдэг билээ. 




Өнөөдөр нохой өдөр

12 цагийн өмнө