Өмнөд Солонгост 21 тэрбум доллароор цөмийн шумбагч онгоцууд үйлдвэрлэнэ

Өмнөд Солонгост 21 тэрбум доллароор цөмийн шумбагч онгоцууд үйлдвэрлэнэ

АНУ-тай байгуулсан гэрээний хүрээнд цөмийн хөдөлгүүртэй шумбагч хөлөг онгоц барих ерөнхий төлөвлөгөөг Өмнөд Солонгосын тал баталжээ. Энэ тухай Yonhap мэдээлснийг Kazinform агентлаг дамжууллаа.

БНСУ-ын Батлан хамгаалах салбарын Худалдан авалтын газраас мэдээлснээр, баасан гарагт болсон Үндэсний батлан хамгаалах яамны төслүүдийг хэлэлцэх хорооны хуралдаанаас дээрх шийдвэрийг гаргасан байна. Jang Bogo N гэдэг нэртэй төслийн хүрээнд ердийн зэвсэглэл бүхий цөмийн шумбагч онгоцуудыг зохион бүтээж, үйлдвэрлэх бөгөөд эхний шумбагчийг 2030-аад оны дундуур усанд тавихаар төлөвлөж байгаа ажээ. Үүний тулд 2027 оны эхний хагаст нээлттэй тендер зохион байгуулан үйлдвэрлэгчийг сонгон шалгаруулж, он дуусахаас өмнө гэрээ байгуулах юм. Төслийн явцыг хурдасгахын тулд эдийн засгийн үр ашгийн урьдчилсан үнэлгээг хийхгүй ажээ. Шумбагч онгоцонд бага хүчин чадлын цөмийн реакторыг ашиглахаар төлөвлөсөн бөгөөд АНУ-ын зүгээс уг хөдөлгүүрт 20 хувиас бага хэмжээгээр баяжуулсан уран хэрэглэхийг зөвшөөрсөн байна.

Төслийг бүрэн хэрэгжүүлэхэд шаардагдах зардлыг одоогоор батлаагүй байгаа юм. Хэвлэлүүдэд мэдээлж байгаагаар, цөмийн хөдөлгүүртэй, тус бүр нь 8 мянган тонн усан түрц бүхий гурван шумбагч хөлөг онгоцыг үйлдвэрлэхэд 28.9 их наяд вон буюу 21.3 тэрбум доллар зарцуулна гэсэн тооцоо бий. Өмнө нь Олон улсын цөмийн эрчим хүчний агентлагийн ерөнхий захирал Рафаэль Гросси мэдэгдэхдээ, цөмийн зэвсгийг дэлгэрүүлэх эрсдэлээс зайлсхийхийн тулд цөмийн хөдөлгүүртэй шумбагч онгоц үйлдвэрлэх хөтөлбөрийг хэрэгжүүлэхдээ тус агентлагтай нягт хамтран ажиллахыг Өмнөд Солонгост уриалжээ.  

  




Өнөөдөр нохой өдөр

12 цагийн өмнө