Гал унтраах техникийн олон төрөлт спортын дэлхийн аварга шалгаруулах эрэгтэйчүүдийн XXI, эмэгтэйчүүдийн XII тэмцээн Азербайжаны Баку хотод болж, Монголын баг тамирчид мөнгөн медаль хүртлээ.
Тэмцээнд 14 орны 139 эрэгтэй, 50 эмэгтэй тамирчин оролцож байгаа бөгөөд Монгол Улсаас эрэгтэй 10, эмэгтэй 8 тамирчны бүрэлдэхүүнтэй хоёр баг оролцож байгаа юм. ДАШТ-ий байлдааны тархалтын төрөлд 25.08 секундын амжилтаар Монгол Улсын шигшээ баг мөнгөн медалиар энгэрээ мялаав.
Ингэхдээ тэд есөн жилийн өмнө буюу 2017 онд Туркийн Измир хотноо болсон Гал унтраах техникийн олон төрөлт спортын дэлхийн аварга тэмцээний байлдааны тархалтын төрөлд тогтоосон улсын дээд амжилтыг шинэчилжээ. Түүнчлэн есөн жилийн дараа энэ төрөлд медалийн өнгөө хувиргалаа.