АНУ-ын Цинциннати хотын амьтны хүрээлэнд амьдардаг, олон нийтийн сүлжээгээр дэлхийд танигдсан “Фиона” нэртэй усны үхэр амиа алджээ.
ВИДЕО:
“Фиона” 2017 онд хугацаанаасаа өмнө төрж, амьд үлдэх эсэх нь эргэлзээтэй байсан ч асрагчдынхаа тусламжтайгаар бойжиж, улмаар дэлхий даяар олон сая хүний хайр хүндэтгэлийг хүлээж байсан юм. Амьтны хүрээлэнгийн мэдээлснээр, “Фиона” хашаанд нь санамсаргүй орсон сүлжмэл малгайг залгисны дараа 11 хоногийн турш бие нь муудаж, улмаар амиа алдсан аж. Амьтны хүрээлэнгийн ажилтнууд түүнийг эцсийн мөч хүртэл амьд үлдэхийн төлөө тэмцсэн хэмээн мэдэгдсэн байна. Малын эмч нар түүний биеэс гаднын биетийг гадагшлуулахын тулд олон төрлийн арга хэрэглэсэн бөгөөд нас бие гүйцсэн усны үхэрт мэс засал хийх нь өндөр эрсдэлтэй байжээ.