АТГ-аас "Эрдэнэс таватолгой"-н захирал асан Н.Цэрэнсамбууг 12 хүртэлх жилийн хорих ялтай зүйл ангиар яллагдагчаар татан, цагдан хорьж шалгаж байгаа билээ.
Тодруулбал, "Эрдэнэс таватолгой" ХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Н.Цэрэнсамбууг АТГ-аас шалгаж байгаа бөгөөд түүнийг "Цанхийн баруун уурхайн тэсэлгээний ажил"-ын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерт шалгарсан аж ахуйн нэгжид давуу байдал олгосон байж болзошгүй гэх хэрэгт холбогдуулан шалгаж, улмаар түүнийг Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар буюу эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэсэн зүйл ангиар яллагдагчаар татан, нэг сарын хугацаатай цагдан хорьсон.
Тэгвэл Н.Цэрэнсамбуугийн өмгөөлөгч түүнд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлүүлэх хүсэлтийг Дүүргийн эрүү, иргэний хэргийн хялбар ажиллагааны шүүхэд гаргажээ. Тус шүүх одоогоор уг хүсэлтийг хэлэлцээгүй байгаа аж.