Өнгөрсөн аравдугаар сарын 29-ний өдөр /2026.10.29/ "Эмералд" хотхон дахь гэрээсээ гараад өнөөг хүртэл сураггүй алга болоод буй дуучин Ц.Ариунгоог эрэн хайх ажиллагаа үргэлжилж байгаа.
Үүнтэй холбоотойгоор түүнийг цагдаагийн байгууллагаас эрэн хайж байгаа талаар мэдээлж, ач холбогдолтой мэдээллийг журмын дагуу үнэлж авна гэдгээ мэдэгджээ.
Тус мэдээлэлд Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах оршин суугаа хаягаасаа гараад алга болсон. Ц.Ариунгоо нь гэрээсээ гарахдаа шаргал өнгийн ороолт цайвар саарал өнгийн куртик, хар өнгийн өргөн өмд, шар өнгийн түрүүтэй гуталтай гарчээ. Тухайн эмэгтэйг харсан, үзсэн хүн байвал цагдаагийн байгууллагын 102, 77660102 дугаарын утсанд мэдээлэхийг хүсчээ.
