Л.Гантөмөр: Хавар, өвлийн морин уралдааныг хориглоод ганц нэг болсон уралдааныг шалгаж, торгоод байгаа нь утгагүй

Л.Гантөмөр: Хавар, өвлийн морин уралдааныг хориглоод ганц нэг болсон уралдааныг шалгаж, торгоод байгаа нь утгагүй

Хавар, өвлийн хурдан морины уралдааныг сэргээх эсэх асуудлаар УИХ-ын гишүүн Л.Гантөмөр байр сууриа илэрхийллээ.

Тэрбээр “Цаг үеэ дагаад хавар, намрын морин уралдааныг зохион байгуулах нь тийм ч буруу зүйл биш. Уяачдын морио уралдуулах хүсэлтийг хүлээн авч буй УИХ-ын гишүүдийг ч буруутгах аргагүй. Хамгийн гол нь асуудлын шийдлийг зөв олох хэрэгтэй. Жишээлбэл, унаач хүүхдийн насны хязгаарыг дээшлүүлэх зэргээр зохицуулалт хийж болно шүү дээ. Түүнээс биш шууд хориглочхоод, сумандаа уралдсан цөөн хэдэн хүнийг шалгаж, торгоод байх нь утгагүй. Мэдээж бага насны хүүхдээр өвлийн хүйтэнд морь унуулж уралдуулна гэхээр орчин цагийн хүүхдүүдийн онцлогийг бодсон ч үнэхээр өрөвдөлтэй. Тиймээс хэн хэнийх нь эрх ашгийг хангасан, ухаалаг шийдвэр гаргах нь чухал байна” гэлээ.

ВИДЕО: