Алтан цомын барилдаан маргааш "Ховд", "Эв Монгол" багуудын барилдаанаар үргэлжилнэ

Алтан цомын барилдаан маргааш "Ховд", "Эв Монгол" багуудын барилдаанаар үргэлжилнэ

Монголын үндэсний бөхийн холбооны Алтан цомын барилдаан маргааш буюу 2026 оны арваннэгдүгээр сарын 21-ний бямба гарагт 14:00 цагаас Монгол бөхийн өргөөнд зохион байгуулагдана.

Энэ өдөр дараах багуудын барилдаан болох бөгөөд "АПУ Скайтел", "Ажнай", "М-Си-Эс Энержи" багууд өнжих юм.

Тодруулбал,

  • "Увс нуур" дэвжээний баг "Хатант Интернэшнл" багтай

  • "Ховд" дэвжээний баг "Эв Монгол" багтай тус тус барилдана.