Н.Номтойбаярыг Шүүхээс суллахгүй гэсэн тайлбар хүргүүлжээ

Н.Номтойбаярыг Шүүхээс суллахгүй гэсэн тайлбар хүргүүлжээ

УИХ-ын гишүүн асан Н.Номтойбаяр нарт холбогдох эрүүгийн хэргийн урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдаан Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд тавддугаар сарын 28-ны өдөр болж, прокуророос гаргаж өгсөн баримт, хүсэлтийн дагуу Н.Номтойбаярыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар “...Мөрдөгчийг дарамталсан, үндэслэл бүхий баримт, мэдээлэл байгаа” гэх үндэслэлээр цагдан хорих шийдвэр гарган, түүнийг 461-р хорих ангид саатуулсан билээ.

Тэгвэл Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс өчигдөр (2020.06.04) нэр дэвшигч Н.Номтойбаярын өмгөөлөгчид "Түүнийг суллахгүй, 461-р хорих ангид үргэлжүүлэн саатуулна" гэсэн шийдвэр гаргасан талаараа танилцуулжээ. 




Өнөөдөр туулай өдөр

3 цагийн өмнө