Зам тээврийн ослын улмаас тав хоногт 24 хүн гэмтэж, орон нутгийн замд таван хүн амиа алджээ

Зам тээврийн ослын улмаас тав хоногт 24 хүн гэмтэж, орон нутгийн замд таван хүн амиа алджээ

2020.06.01-05-ны өдрүүдэд Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэс нийт 918 дуудлага мэдээлэл хүлээн авснаас 644 зам тээврийн ослын шинжтэй дуудлага мэдээлэл бүртгэгдсэн. 

Бүртгэгдсэн зам тээврийн ослын улмаас 24 хүн гэмтсэн. Үүний 5 нь хүүхэд, Ноцтой зам тээврийн ослын улмаас орон нутагт 5 хүний амь нас хохирсон байна.

Нийт хүн бэртсэн, амь нас хохирсон ослыг хэлбэрээр нь авч үзвэл 
• Явган зорчигч мөргөх хэлбэрээр -16
• Мөргөлдөх хэлбэрээр-1
• Онхолдох хэлбэрээр-1
• Үл хөдлөх цэг мөргөх хэлбэрээр-1
• Мотоцикл, унадаг дугуйтай мөргөлдөх хэлбэрээр-5 тус тус бүртгэгдсэн байна.

Иймд замын хөдөлгөөнд оролцогч та бүхэн тээврийн хэрэгслийн хурдыг тохируулан хөдөлгөөнд оролцох, урин дулааны улирал ирж унадаг дугуйтай, мотоциклтой замын хөдөлгөөнд оролцох хөдөлгөөн нэмэгдсэн тул анхаарал болгоомжтой зорчих, бага насны хүүхдийг заавал насанд хүрсэн харгалзах хүнтэй замын хөдөлгөөнд оролцуулахыг Тээврийн цагдаагийн албанаас анхааруулж байна.




Өнөөдөр туулай өдөр

2 цагийн өмнө