Л.Мөнхтүшиг: Сидней-Улаанбаатрын нислэгээр даваа гарагт 250 гаруй хүн ирнэ

Л.Мөнхтүшиг: Сидней-Улаанбаатрын нислэгээр даваа гарагт 250 гаруй хүн ирнэ

Улсын онцгой комиссын шуурхай штабаас өнөөдөр  ээлжит мэдээллээ хийлээ.

Энэ үеэр Гадаад харилцааны яамны Консулын газрын дарга Л.Мөнхтүшиг " Гадаадаас Монгол иргэдээ татан авах үйл ажиллагаа зогсолтгүй зохион байгуулж байна. Төлөвлөгөөний дагуу зарим нислэгийн зөвшөөрөл албан ёсоор гарсан. Австрали улс руу нислэг хийх боломж гарлаа. Өмнө нь тус улс руу манай улсын иргэний агаарын тээврийн нислэг огт хийгдэж байгаагүй. 

Өнөө шөнө буюу зургаадугаар сарын 6-нд нислэг үйлдэнэ. Сиднэйгээс даваа гарагт ирэх тус тусгай үүргийн онгоцоор 250 гаруй хүн ирнэ.

Нислэгийг ашиглаад буцах замдаа онгоцоо Филипин улсад цэнэглэхдээ тэнд байгаа 34 иргэнээ авна. Австрали улсаас ирэх хүсэлтэй 1000 гаруй хүний өргөдөлийг Шуурхай штаб дээр нэрсийг хүлээн авч баталгаажуулж байна. 

Ер нь 45 улсад манай улсын 11600 гаруй иргэн нутаг буцах хүсэлтээ өгсөн байгаа ба тухайн улсад нөхцөл байдал ямар байгааг харгалзан цаашид ч нэмэгдэх хандлагатай байна. Өнгөрсөн хугацаанд гадаадаас 9060 иргэнээ татан авсан ба агаараас гадна газраар ч татан авч байна" гэсэн мэдээллийг өглөө.