Өнөөдөр 13 цагийн орчим Хан-уул дүүргийн 14-р хорооны нутаг дэвсгэр болох Өлзийтийн замд автомашины ослын улмаас нэг хүн амиа алджээ.
Одоогоор осол хэргийн шинжилгээ бүрэн хийгдэж дууссан бөгөөд цагдаагийн мэдээлж буйгаар тухайн автомашин Өлзийтийн пост руу уруудах замдаа зогсоох арга хэмжээг авч чадаагүйн улмаас урдаа байсан том оврын автомашиныг мөргөж замаас гарсан байна.
Сануулахад, өнгөрсөн долоо хоногийн амралтын өдөр энэ зам дээр цeмeнт ачиж явсан ачааны автомашин Өлзийтийн шалган нэвтрүүлэх товчоог болон тэр хавьд зогсож байсан 13 автомашиныг мөргөсөн ноцтой осол гарсан юм.