Галт тэрэгний хөдөлгөөн саатсан тул зорчигчдыг автобусаар тээвэрлэж байна

Галт тэрэгний хөдөлгөөн саатсан тул зорчигчдыг автобусаар тээвэрлэж байна

Болзошгүй гамшгаас урьдчилан сэргийлэх зорилгоор УБ-Мандалговь, УБ-Өндөрхаан, УБ-Чойр чиглэлийн авто замын байгууламжийг 2020 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 15 цаг хүртэл түр хаасан талаар бид мэдээлсэн.

Тэгвэл Чойр, Говьсүмбэр, Дорноговь, Замын-Үүд чиглэлд төмөр замын гарам эвдэрч галт тэрэгний хөдөлгөөн саатжээ.

Иймээс 3 автобус гарган зорчигчдыг Чойроос Мандалговь руу саадгүй тээвэрлэх ажлыг Зам, тээврийн хөгжлийн яам, Авто тээврийн үндэсний төв ТӨҮГ, УБТЗ-тай хамтран зохион байгуулж байна.

Эх сурвлаж: Авто тээврийн үндэсний төв ТӨҮГ, УБТЗ




Өнөөдөр хулгана өдөр

40 минутын өмнө