С.Амарсайхан: Номын сан, музейг нээж бусад үйлчилгээний байгууллагуудыг нээх бэлтгэл ажлыг хангаж байна

С.Амарсайхан: Номын сан, музейг нээж бусад үйлчилгээний байгууллагуудыг нээх бэлтгэл ажлыг хангаж байна

Хотын дарга С.Амарсайхан цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.

Тэрбээр "Өнөөдрөөс эхлээд номын сан музейн үйл ажиллагааг нээж байна. 12 номын сан, 11 музей ажиллаж буй. Мөн бусад үйлчилгээний байгууллагуудыг нээх бэлтгэл ажлыг хангаж байна.

Ойрын өдрүүдэд үер усны аюул гарах магадлал өндөр. Зургаадугаар сарын 10-наас өнөөдрийг хүртэл 7 маршрутаар Нийслэлийн онцгой комисс авто машин болон завьтай эргүүл хийж 212 газарт хяналт тавьсан. Нийт 300 гаруй алба хаагчид ажиллаж 2 хүний амийг аварсан. Харамсалтай нь өнгөрсөн долоо хоногт 4 хүн голд живсэн.

Ирэх долоо хоногт Сэлбэ, Дамбадаржаа төвийн үйл ажиллагааг нээнэ.

Энэ жил нийслэл 52.7 км дугуйн замын ажил хийгдэж буй. Маршаллын гүүрнээс Баянзүрхийн товчоо хүрэх дугуйн зам дуусах шатандаа орсон. Мөн Налайхын 20.9 км авто замын дутуу ажлууд болон дугуйн замын ажил эхэлсэн. Сүхбаатарын талбайн урд талын цэцэрлэгт хүрээлэн ашиглалтад орж үйл ажиллагаагаа нээж байна. Хуучин филармоны газар буюу Эх хүүхдийн талбай удахгүй ашиглалтад орно. Өнгөрсөн жилд 11 талбайд тохижилт хийсэн. Чойжин ламын музейн цэцэрлэгт хүрээлэнгийн ажил дуусаж байгаа" гэсэн мэдээллийг өглөө.

 




Өнөөдөр хонь өдөр

1 цагийн өмнө