ТЦА: Замын хөдөлгөөнийг нээлээ

2020-06-22 11:42

ТЦА: Замын хөдөлгөөнийг нээлээ

Замын хөдөлгөөнийг нээлээ.

Авто зам, замын байгууламжууд үерт автаж эвдэрснийг түргэн шуурхай арга хэмжээ авч, сэргээн засварлаж, зорчих хэсгийг чөлөөлсөн тул автотээврийн хөдөлгөөнийг үргэлжлүүлж эхэллээ.

Жолооч, тээвэрчид та бүхэн орон нутгийн замд анхаарал, болгоомжтой зорчино уу.

2020-06-22 09:03

Мандалговь, Өндөрхаан, Чойр чиглэлийн замуудыг 15 цаг хүртэл түр хаалаа

Хүчтэй аадар борооны улмаас автозам, зам байгууламжууд үерт эвдэрсэн тул иргэдийн амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгийг болзошгүй гамшгаас урьдчилан сэргийлэх зорилгоор Улаанбаатар-Мандалговь, Улаанбаатар-Өндөрхаан, Улаанбаатар-Чойр чиглэлийн авто зам, замын байгууламжийг  06 дугаар сарын 22-ны өдрийн 00:00 цагаас мөн өдрийн 15:00 цаг хүртэл түр хугацаагаар хязгаарлаад байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.