Чингис хаан аялал жуулчлалын цогцолборыг барих газарт хэмжилт хийж байна

Чингис хаан аялал жуулчлалын цогцолборыг барих газарт хэмжилт хийж байна

"Тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлэх төсөл"-ийн нэгжийн ажилтан, албан хаагчид "Чингис хаан аялал жуулчлалын цогцолбор" байгуулах ажлын бэлтгэл ажлын хүрээнд энэ сарын 17-ны өдрөөс эхлэн Дадал суманд ажиллаж байна.

Уг ажлын хүрээнд төслийн нэгж, инженерийн багийн ажилтнууд орон нутгийн удирдлагуудтай хамтран тус цогцолбор барих газар, авто зогсоол болон хогийн цэг байгуулах газартай танилцаж хэмжилт хийж байна. Цогцолборын бохир усыг цэвэрлэх байгууламж нь өдөртөө 50 м3 хүчин чадалтай байхаар тооцоолсон бөгөөд байгальд ээлтэй технологийг ашиглах ажээ.

Төслийн хүрээнд Дадал сум-Чингис хаан аялал жуулчлалын цогцолборыг холбох 2.6 км зам, жуулчдад зориулсан замын зогсоол барихаар төлөвлөсөн байна. Цаашид улсын төсвийн хөрөнгө оруулалтаар Чингис хот-Дадал сум чиглэлийн хатуу хучилттай авто зам барьснаар Улаанбаатар-Чингис хаан аялал жуулчлалын цогцолборын чиглэл хатуу хучилттай замаар холбогдох юм.

Төслийн урьдчилсан судалгаагаар цогцолборыг байгуулснаар дотоод, гадаадын жуулчдын тоо 80 гаруй мянгаар нэмэгдэх тооцоолол гарчээ.