Дэлхийн дайнд оролцсон монгол иргэдийн дурсгалын хөшөө босгоно

Дэлхийн дайнд оролцсон монгол иргэдийн дурсгалын хөшөө босгоно

Өнөөдөр зургаадугаар сарын 22-ны өдрийн өглөөний 09.00 цагаас (Москвагийн 04.00 цаг) Аугаа их Эх орны дайн эхэлсэн цаг мөчид Улаанбаатар дахь ОШУСТ-ийн гаднах талбайд ОХУ даяар тэмдэглэн өнгөрүүлдэг "Нэхэн Дурсах, Харуусан эмгэнэх өдөр" -т зориулсан “Зүрхэнд Үүрд ” арга хэмжээ зохион байгуулагдлаа.

Тус арга хэмжээнд ОХУ-аас Монгол улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт элчин сайд Азизов И.К., Бүгд Найрамдах Беларусь улсаас Монгол улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт элчин сайд Чепурной С.В., Бүгд Найрамдах Казахстан улсаас Монгол улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт элчин сайд Адилбаев Ж.Ж., Монголын найрамдлуудын эвлэлийн Ерөнхийлөгч, Монгол-Оросын найрамдлын нийгэмлэгийн тэргүүн, ЗХУ-ын баатар, Монгол Улсын баатар, сансарын нисэгч, хошууч генерал Ж.Гүррагчаа, МУ-д оршин сууж буй эх орон нэгтнүүдийн байгууллагуудын зөвлөлийн тэргүүн Шорваева Т.В., бусад албаны хүмүүс оролцсон юм.  Тус арга хэмжээний үеэр аугаа их дайнд оролцсон Монгол, Орос цэрэг эрсийн гэгээн дурсгалд зориулсан Дурсгалын хөшөөний шав тавих ёслол боллоо.