НЗДТГ: Паб, ресторанууд 00:00 цаг хүртэл ажиллана, барууд хаалттай хэвээр байна

НЗДТГ: Паб, ресторанууд 00:00 цаг хүртэл ажиллана, барууд хаалттай хэвээр байна

Нийслэлийн Засаг Даргын Тамгын газраас мэдээлэл хийж дараах шийдвэрүүдийг танилцууллаа.

  • Архи согтууруулах ундаа худалдан борлуулах, түүгээр үйлчлэхийг зургаадугаар сарын 23-25-ны өдрүүдэд хориглохоор болсон. Энэ шийдвэрийн хэрэгжилтэд цагдаагийн байгууллага хяналт тавьж ажиллана. 
  • Зургаадугаар сарын 26-ны өдрөөс одоогоор архи согтууруулах ундаагаар үйлчилдэг үйлчилгээний байгууллагуудыг 00.00 цаг хүртэл ажиллуулах шийдвэр гаргалаа. Өмнө нь хөл хорионы хүрээнд 22 цаг хүртэл ажиллаж байсан билээ. Харин бааруудыг хаасан хэвээр байх гэнэ.
  • Зургаадугаар сарын 23-25-ны өдрүүдэд гар дээрээс архи согтууруулах ундаа худалдаж, хууль тогтоомж зөрчихгүй байхыг анхаараасай гэж хүсэж байна. Зургаадугаар сарын 30-ны хүртэл цагдаагийн байгууллага өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллахаар болжээ.