Э.Одбаяр: Зөвшөөрөлгүй цуглаан зохион байгуулсан гэсэн үндэслэлээр намайг баривчиллаа

Э.Одбаяр: Зөвшөөрөлгүй цуглаан зохион байгуулсан гэсэн үндэслэлээр намайг баривчиллаа

"Гадаадад гацсан монголчуудын хөдөлгөөн"-өөс  16, 20, 24, 28-ны өдөр болон долдугаар сарын 01-нд "Гадаадад гацсан монголчуудын төлөө" жагсаалыг зохион байгуулахаар болсноо мэдэгдсэн.

Өнөөдөр тав дахь удаагийн эсэргүүцлийн суулт боллоо. Өнөөдрийн цуглаанд "Гадаадад гацсан монголчуудын хөдөлгөөн"-ий тэргүүн Э.Одбаяраас гадна гадаадад гацсан хүмүүсийн ар гэрийнхэн ирж оролцсон юм.

Энэ үеэр түүнийг цагдаагийн албан хаагчид саатуулсан бөгөөд Сүхбаатар дүүргийн 1-р хэлтэс дээр мэдүүлэг өгч байх үед нь очиж зарим зүйлийг тодруулсан юм.

Тэрээр “Намайг зөвшөөрөлгүй жагсаал, цуглаан хийсэн гэсэн шалтгаанаар баривчиллаа. Одоогоор мэдүүлэг үргэлжилж байна. Намайг саатууллаа гээд би зогсохгүй. Сүүлийн монгол иргэн эх орондоо ирэх хүртэл би тэмцсээр байх болно. Энэ асуудлыг огт улс төржүүлэх хэрэггүй. Би нэр дэвшээгүй. Тиймээс хамтдаа гадаадад гацсан монголчуудынхаа төлөө тэмцье гэж уриалмаар байна” гэсэн юм.




Өнөөдөр бич өдөр

1 цагийн өмнө