Өвөрхангай аймагт МАН-аас ээр дэвшигчид хууль зөрчсөнийг шүүхээс тогтоожээ

Өвөрхангай аймагт МАН-аас ээр дэвшигчид хууль зөрчсөнийг шүүхээс тогтоожээ

Зургадугаар сарын 2-нд МАН-аас Өвөрхангай аймагт нэр дэвшигчид Сонгуулийн тухай хуулийг зөрчиж олон нийтийг цуглуулан урлагийн тоглолт хийснийг цагдаагийн байгууллага шалгаж шүүхэд шилжүүлсэн.  Зургадугаар сарын 25-ны өдөр Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дунлын шүүх хэлэлцээд Сонгуулийн тухай хууль зөрчсөн гэдгийг тогтоожээ.

Тус хэрэгт холбогдуулан Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын ИТХ-ын дарга Д.Цэрэнтогтохыг "Зөрчлийн тухай хууль”-ийн 17.1 дүгээр зүйлийн 16.2-т зааснаар 20 сая төгрөгөөр торгож шийтгэсэн байна. Ийнхүү бусдаар дамжуулан хууль зөрчсөн үйлдлийг Өвөрхангай аймгийн иргэд эсэргүүцэж төрийн ордны гадаа жагсаал хийж, СЕХ болон Ерөнхийлөгчид шаардлага хүргүүлж байна.