Европын Холбоо Монгол улсад хилээ нээлээ

Европын Холбоо Монгол улсад хилээ нээлээ

Өнгөрсөн долоо хоногт “Euro News” агентлагт мэдээлснээр Европын холбоо одоогоор дэлхийн 54 орны иргэдийг хилээрээ нэвтрүүлэхээр шийдвэрлэсэн байна. Үүнд Монгол улс багтсан бол  АНУ, Бразил, Орос  зэрэг орнуудад хориглосон заалт тавьсан юм.

Харин өчигдөр долоодугаар сарын 1-нээс эхлэн халдвар дамжих боломжгүй гэж үзсэн 14 орны иргэдэд хилээ нээлээ. Жагсаалтыг цаашдаа хоёр долоо хоног тутамд улс орнуудын цар тахлын нөхцөл байдал дээр үндэслэн шинэчилж байх ажээ. Өнгөрсөн Мягмар гаригт УОК хуралдаж хөл хорионы хугацааг энэ сарын 15-ны өдрийг хүртэл сунгасан. Харин энэ үеэрээ хил нээх бодлого, шийдвэр байхгүй гэсэн хариултыг өгч байсан юм.

Энэ талаар нэгэн иргэн өөрийн твиттер хуудаснаа “ЕХ өчигдөр шийд гаргаж, өнөөдөр 7 сарын 1-нээс эхлэн халдвар зөөхгүй "найдвартай" гэх 14 орны иргэдэд хилээ нээлээ. Швейцар мөн ЕХ-ны шийдвэрийн адил байдлаар хилээ нээнэ гэнэ. Вирус эхэлсэн Хятадын иргэдэд ч хилээ нээгээд байхад халдвар тараагүй Монгол байдаггүй” хэмээн жиргэжээ.




Өнөөдөр бар өдөр

2 цагийн өмнө