Хан мөрний эрэг дээр 300 дрон хөөргөж, коронавирусийн эсрэг сэрэмжлүүлгийг хүргэжээ

Хан мөрний эрэг дээр 300 дрон хөөргөж, коронавирусийн эсрэг сэрэмжлүүлгийг хүргэжээ

Өмнөд Солонгосын нийслэл Сөүл хотноо 300 орчим дрон хөөргөж цар тахлаас сэргийлэхэд чиглэсэн сонирхолтой бөгөөд бүтээлч гэрлийн шоу болжээ.

Өнгөрсөн бямба гарагийн орой Хан мөрний дээгүүр коронавирусийн халдвараас урьдчилсан сэргийлэхийг сануулсан мессежүүдийг тэнгэрт дүрслэн харуулсан байна. Тухайлбал, зайгаа барих, маск зүүх, гараа угаах гэх мэт үйлдлүүдийг дронуудын тусламжтайгаар дүрсэлж, эцэст нь тахлын тэргүүн эгнээнд ажиллаж буй эмнэлгийн ажилтнуудад талархал илэрхийлжээ. 11 минут үргэлжилсэн уг гэрлийн шоуг Өмнөд Солонгосын Газар, дэд бүтэц, тээврийн яам зохион байгуулсан аж.