С.Баярцогт нарт холбогдох шүүх хурал болно

С.Баярцогт нарт холбогдох шүүх хурал болно

Монгол Улсын Ерөнхий сайд асан С.Баяр, Сангийн сайд асан С.Баярцогт нарын долоон хүнд холбогдох хэргийн шүүх хурал өнөөдөр 09:00 цагт Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд тав дахь өдрөө үргэлжилнэ.

Долдугаар сарын 6-нд эхэлсэн тус шүүх хурал дөрвөн өдөр үргэлжилсний эцэст долдугаар сарын 9-нд завсарлуулсан юм.

Ерөнхий сайд асан С.Баяр нарын долоон хүнийг АТГ-аас эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн, мөнгө угаасан гэх үндэслэлээр яллагдагчаар татан, хэргийг шүүхэд шилжүүлээд байгаа билээ. Харин иргэдийн зүгээс тэднийг засгийн газрын шийдвэрийг биелүүлснийхээ төлөө, мөн 2-10 тэрбум төгрөг төлж чадаагүйн улмаас хорьж байгаа нь шударга ёсонд нийцээгүй үйлдэл хэмээн эсэргүүцэж байгаа юм.