Оюутолгой, Дубайд зурагдсан гэрээтэй холбогдуулж, Сангийн сайд асан С.Баярцогт, Б.Бямбасайхан, Б.Бадрал, Д.Ганболд, Б.Ариунсан нарт холбогдох хэргийг нийслэлийн Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх зургаан өдөр хэлэлцсэний эцэст шүүгдэгч нарыг бүгдийг гэм буруутай хэмээн шийдвэр гаргажээ..
Оюутолгой төсөлтэй холбогдуулж шүүхээс Сангийн сайд асан С.Баярцогтод 10 жилийн хорих ял оноож, Дубайд зурагдсан гэрээтэй холбогдуулж, Б.Бямбасайхан, Да.Ганболд нарт 3 жил хорих ял, төрийн албанд ажиллах эрхийг нь 4 жилээр хассан бол Б.Ариунсан, Бадралд 1.6 жилийн хорих ял оноож, төрийн албанд ажиллах эрхийг нь тус бүр 3 жилээр хассан байна.