Засгийн газраас өгсөн үүргийг биелүүлээд ЯЛ АВСАН ЗАЛУУСТ хандаж бичсэн иргэдийн постууд

Засгийн газраас өгсөн үүргийг биелүүлээд ЯЛ АВСАН ЗАЛУУСТ хандаж бичсэн иргэдийн постууд

Дубай хотод гарын үсэг зурагдсан “Оюутолгойн хөрөнгө оруулалтын хоёр дахь шатны төлөвлөгөө”-г батлалцсан гэх үндэслэлээр төрд ажиллаж байсан зарим залууст өчигдөр анхан шатны шүүхээс хорих ял оноолоо.

Тодруулбал, Сангийн сайд асан С.Баярцогтод 10 жилийн хорих ял оноож, Дубайд зурагдсан гэрээтэй холбогдуулж, Эрдэнэс-Монгол ХХК-ийн гүйцэтгэх захирал асан Б.Бямбасайхан, Оюу толгой ХХК-ийн монгол талын захирал асан Да.Ганболд нарт 3 жил хорих ял, төрийн албанд ажиллах эрхийг  нь 4 жилээр хассан бол  Татварын Ерөнхий газрын дарга асан Б.Ариунсан, мөн н.Бадрал нарт 1.6 жилийн хорих ял оноож, төрийн албанд ажиллах эрхийг нь тус бүр 3 жилээр хассан шийдвэр гарсан юм. 

Хачирхалтай нь тухайн үед шийдвэр гаргаж, эдгээр залууст үүрэг өгсөн Ерөнхий сайд Ч.Сайханбилэг өнгөрөгч онд гадаад руу яваад өнөөг хүртэл эх орондоо эргэж ирээгүй байгаа юм.

Иймд зарим хуульчид Ч.Сайханбилэг ирж тайлбар мэдүүлэг өгч байж, энэ хэрэг үнэн зөв шийдэгдэнэ. Эдгээр залуус УИХ, Засгийн газраас өгсөн үүргийг биелүүлсэн гэж мэдэгдэж буй. Иймд өчигдөр шүүхийн шийдвэр гарсны дараа иргэд дээрх асуудлаар олон нийтийн сүлжээнд илэрхийлсэн байр суурь, тэдний постуудыг тоймлон хүргэж байна.