Нийслэлийн Налайх дүүргийн 1 дүгээр хорооны Энгэр шандын Задгай-д Туул голын эрэг дээр 3 хүүхэд тоглож байгаад 11 настай, эрэгтэй Т нь Туул голд живсэн тухай дуудлагыг 07.14-ний өдрийн 13:01 цагт Онцгой байдлын албан хаагчид хүлээн авсан байдаг.
Ингээд онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 28 дугаар анги, нийслэлийн Аврах ангийн алба хаагчид 07.19-ний өдрийн 07:00 цагаас эхлэн тус дүүргийн 1 дүгээр хорооноос “Баянзүрхийн гүүр”, “Минж үржүүлэг”, “Энгэр шанд”, “Баянзүрх хайрхан”, “Могойтын дэнж” гэдэг газар хүртэл 100 км-т завьтай урсаж, 80 удаа шумбалт хийж эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул мөн өдрийн 21:40 цагт түр зогсоосон. Тэгвэл өнөөдөр /2020.07.20/-ны өдрийн 08:30 цагаас эрэн хайх ажиллагааг дахин эхлүүлсэн байна.