Г.Батхүү агсны хэргийн дараа ажлаас нь чөлөөлсөн П.Батааг ТТХГ-ын даргад дахин томилжээ

Г.Батхүү агсны хэргийн дараа ажлаас нь чөлөөлсөн П.Батааг ТТХГ-ын даргад дахин томилжээ

УИХ, Засгийн газрын гишүүн асан, төр нийгмийн нэрт зүтгэлтэн Г.Батхүү 2019 оны тавдугаар сард төрийн ордонд болсон ажлын хэсгийн хуралд оролцож явахдаа өндрөөс унасан байдалтай амиа алдсан харамсалтай хэрэг гарсан.

Иймд төрийн онцгой хамгаалалттай бүсэд хүний амь нас эрсдсэнтэй холбоотойгоор Төрийн тусгай хамгаалалтын газар /ТТХГ/-ын дарга П.Батааг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн билээ. Тэрээр 2017 оноос хойш тус албан тушаалд томилогдон, ажиллаж байсан байдаг.

Тэгвэл өнгөрөгч долоо хоногт Засгийн газар ээлжит бусаар хуралдаж, яамдын дэд сайд нарыг томилсон байдаг. Энэ үеэрээ Засгийн газрын Тохируулагч агентлаг Төрийн тусгай хамгаалалтын газрын даргаар П.Батааг дахин томилсон байна.