Нярайн цогцсыг хайрцагт хийж гудамжинд хаяжээ

Нярайн цогцсыг хайрцагт хийж гудамжинд хаяжээ

Өнгөрсөн мягмар гаригт /2019.06.25/ нярай хүүхдийн цогцсыг хайрцагт хийж гудамжинд хаясан хэргийг цагдаагийн байгууллага шалгаж байна.

Тодруулбал, нийслэлийн Чингэлтэй дүүргийн 16-р хороонд дөнгөж төрсөн нярайн цогцсыг хайрцагт хийж хаясан байжээ.

Уг хэргийг цагдаагийн байгууллагаас шалгахад, Архангай аймагт оршин суух хаягтай 20 настай Э гэх эмэгтэйн төрүүлсэн хүүхэд болох нь тогтоогдсон бөгөөд хүүхэд төрөлхийн өвчтэй байсан учир нас барсан гэх мэдээллийг ар гэрийнхнийх нь зүгээс өгчээ. Харин цагдаагийн байгууллагаас нярайн цогцсыг шинжлүүлэхээр Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнд хүргүүлээд байна.