Хүйтний улирал эхэлж байгаатай холбоотойгоор 2026 оны есдүгээр сарын 21-нээс хотын Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн автобусны үйлчилгээг зогсооноы үйлчилгээг зогсоохоор болжээ.
Зогсоохоор болсон чиглэлд:
- ЗҮ:1 "Гүнт-Жигжид-Сүхбаатарын талбай",
- ЗҮ:2 "Гоодой-Сүхбаатарын талбай",
- ЗҮ:3 "Баянбулаг-Сүхбаатарын талбай" чиглэлүүдийн нийтийн тээврийн үйлчилгээг түр зогсоох юм.
Харин нийтийн тээврийн үйлчилгээг хүргэх, аюулгүй зорчих нөхцөлийг хангах зорилгоор ЗҮ:4 “Гүнт–Жигжид–Шадивлан-7 Буудал” чиглэлийн автобус иргэдэд үйлчилэхээр болжээ.