Нийслэлд 3 газарт автозамыг түр хаагаад байна

Нийслэлд 3 газарт автозамыг түр хаагаад байна

Нийслэлд өнөөдрийн байдлаар 2-3 газарт автозам  болон шугам сүлжээг засварлаж буйтай холбогдуулан нийтийн тээврийн хөдөлгөөнд зохицуулалт хийж буй талаар Нийслэлийн Нийтийн тээврийн үйлчилгээний газраас мэдээллээ. 

Тодруулбал, нийслэлийн Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт III эмнэлэг болон "Саппора"-гийн урд, “Ажилчны гудамж”-ны уулзвараас “Эрчим хүчний гудамж”-ны замыг өчигдрөөс буюу 7 дугаар сарын 28-наас 8 дугаар сарын 28 хүртэл хэсэгчлэн хааж байна. Энд замыг өргөтгөн шинэчилж байна. 

Мөн Баянзүрх дүүргийн 2, 21, 27 дугаар хорооны нутаг дэвсгэрт "Их тойруу"-гаас "Дарь-Эх"-ийн 3.3 км замыг хэсэгчилэн хаасантай холбоотойгоор "Дарь-Эх"-ийн замаар дайран өнгөрдөг нийтийн тээврийн хөдөлгөөнийг 4 чиглэлд түр хугацаанд өөрчилжээ.

Мөн Чингэлтэй дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэр буюу “Дэнжийн мянга”-ын авто замын хөдөлгөөнийг дулааны шугам сүлжээний засвар хийхтэй холбогдуулан 8 дугаар сарын 1-2-нд түр хаах боллоо. Иймд нийтийн тээврээр зорчигчид болон бусад тээврийн хэрэгслийг доорх зураглалын дагуу зорчихийг Нийтийн тээврийн үйлчигээний газраас зөвлөлөө. 

Нийтийн тээврийн үйлчилгээтэй холбоотой санал, хүсэлтийг тус газрын 7004-4040 дугаарын утсаар тогтмол хүлээн авч, шуурхай шийдвэрлэх аж.