Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын Баянтэрэм нэгдүгээр багийн "Наран саран" гэдэг газар хээрийн түймэр гарсан тухай дуудлага 2026.09.17-ны өдрийн 16:00 цагт аймгийн Онцгой байдлын газарт иржээ.
Хээрийн түймрийг 2026.09.18-ны өдрийн 01:59 цагт цурамд оруулж, 08:43 цагт бүрэн унтраасан байна. Түймрийг унтраахад аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид, Мөнххаан, Баруун-Урт сумын мэргэжлийн ангиас нийт 89 алба хаагч, 17 автомашин техник хэрэгсэлтэй ажилласан тухай холбогдох байгууллага мэдээллээ. Урьдчилсан байдлаар уг хээрийн түймэрт нийт 8400га талбай өртөж шатсан байна.