Сагсан бөмбөгийн эмэгтэйчүүдийн шигшээ баг Тайваний багтай тоглож байна

Сагсан бөмбөгийн эмэгтэйчүүдийн шигшээ баг Тайваний багтай тоглож байна

"Айчи Нагояа-2026" Азийн XX наадмын багийн төрлийн спортын тоглолтууд эхлээд байгаа билээ.

"Айчи Нагояа-2026" наадамд оролцож буй манай улсын эмэгтэйчүүдийн сагсан бөмбөгийн шигшээ баг хэсгийн шатны эхний тоглолтоо Тайвань багтай хийж байна. Тус тоглолтод Монгол Улсын иргэн болсон Амари Робинсон шигшээ багийн өмсгөлтэй анхны тоглолтдоо оролцож байгаа билээ. Тоглолтыг албан ёсны эрхтэйгээр Сүлд ТВ шууд дамжуулан хүргэж байна.