Өчигдөр Чех улсад сурдаг монгол оюутан тус улсаас гарч 25 хоногийн турш ачааны автомашинд дайгдан, ОХУ-аар дамжин эх орондоо ирж, Сэлэнгэ аймагт байх Алтанбулаг боомтоор хил нэвтрэх гэсэн боловч, манай улсын хил, гаалийн ажилчид түүнийг хил нэвтрүүлэхгүй, буцаад яв, ОХУ руу буц гэсэн шаардлага тавьсан талаар бид өчигдөр мэдээлсэн билээ.
Харин тус иргэний асуудалд олон нийтийн сүлжээнд олны анхаарлын төвд ороод байна. Учир нь эх орондоо алс холоос ирж байгаа, иргэнээ хил дээрээс хөөж байгаа нь маш буруу гэж Улсын онцгой комисс /УОК/ болоод бусад хуулийн байгууллагыг иргэд шүүмжилж байна.
Тэгвэл зарим хувь хүн, байгууллагууд энэхүү асуудалд анхаарч УОК-ын холбогдох албан тушаалтантай холбогдсон бололтой. Учир нь УИХ-ын гишүүн С.Одонтуяа өөрийн твиттер хуудастаа “Холбогдох албаны хүмүүстэй ярьлаа. Чехээс ирсэн охиныг өнөөдөр Монгол Улсын хилээр оруулахаар ажиллаж байна гэв. 7цаг 36” гэжээ.
Холбогдох албаны хүмүүстэй ярьлаа.Чехээс ирсэн охиныг өнөөдөр МУ-ын хилээр оруулахаар ажиллаж бна гэв.7цаг36’
— Odontuya Saldan (@OdontuyaS) July 29, 2020
Харамсалтай нь тус оюутан 48 цагийн туршид ОХУ, Монгол улсын хилийн заагт байсаар байна. Түүнд идэх хоол болоод бие засах газар байхгүй байгаа талаар эх сурвалжууд мэдээлж, УОК-ыг маш удаан ажиллаж байгааг шүүмжилж байна.
УОК-н 1800-1105 дугаарын утас ажиллаж байна.
— Tsatsral (@Tsa_tsaa) July 29, 2020
Өдөр энэ охины талаар мэдээ өгсөн. Оросын хилээр дур мэдэн орж ирсэн, манайхаао оруулахгүй гсн гэж ээрч мууран хэллээ. Өөр мэдээлэл алгадаа.
Хилээр оруулталаа залгана шүү л гэлээ. ????
Онц байдал гэж зарлаад 7 сар болж бхад хил дээр ганц гэр байхгүй,ганц тест хийхгүй, ганц хүн аргаа бараад тэмцээд ирэхэд угтаж авах бэлтгэлгүй байна гэдэг нээрээ арай л юм аа!!! Гэтэл монгол хүн бүр эх орондоо эргэж ирэх эрхтэй! Татаж авч чадахгүй бол тэмцээд зүтгээд ирэх эрхтэй!
— Oyungerel Цэдэвдамба (@oyunlt) July 29, 2020
Таны охинтой ижил хүний л үр дээ. Хилийн бүст 00 орж биологийн наад захын хэрэгцээгээ ч хангах бололцоогүй нөхцөлд байгаа охинд ингэж хэлэх хатуудна даа! Сайд, гишүүн яваагүй хүнд наад ширэн нүүртэй төр чинь өөр ханддаг гэдгийг ойлгоогүй өдий хүрснийг хараад урам хугарлаа! https://t.co/qEPYAntWQB
— Гонгоржав ГАНБАТ? (@g_ganbat) July 29, 2020
Хэрэгтэй оросын хог зөөж байгаа улсад хил нээлттэй, хаа холоос мөлхөх шахуу ирсэнг оюутанд болохоор хил хаалттай болчихдог ямар учиртайн?
— Uugaa (@iUugaa) July 30, 2020