Энэ сард орон нутгийн замд мотоциклын ослоор 15 хүн амиа алджээ

Энэ сард орон нутгийн замд мотоциклын ослоор 15 хүн амиа алджээ

Энэ оны долоодугаар сарын 29-ний өдрийн байдлаар мотоциклтой зам тээврийн осол, хэргийн улмаас Улсын хэмжээнд 62 хүний амь нас хохирчээ.

Харин улсын хэмжээнд энэ сард сард мотоциклтой зам тээврийн осол, хэргийн улмаас орон нутгийн замд 15‍ хүн амиа алджээ. Тухайлбал,

  • Говь-Сүмбэр, Дорнод, Хөвсгөл, Ховд, Өмнөговь, Сүхбаатар аймгууд тус бүр 1,
  • Төв, Өвөрхангай, Баянхонгор аймгууд тус бүр 2,
  • Говь-Алтай аймагт 3 бүртгэгдсэн байна.

Дээрх осол, хэргийн шалтгаан нөхцөл нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ жолоодсон, малгай хэрэглээгүй, бүрэн бус мотоциклтой хөдөлгөөнд оролцсон, батлагдаагүй зам, гуу жалгатай газраар хурд хэтрүүлж онхолдох хэлбэрээр осол, хэрэг гарсан байна.

Иймд мотоцикл жолоодож замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийг баримталж, анхаарал болгоомжтой оролцохыг Тээврийн цагдаагийн албанаас анхааруулж байна.