Монгол, Оросын хилийн дунд гацсан оюутныг 09:00 цагт хилээр нэвтрүүлжээ

Монгол, Оросын хилийн дунд гацсан оюутныг 09:00 цагт хилээр нэвтрүүлжээ

Өчигдөр Чех улсад сурдаг монгол оюутан тус улсаас гарч 25 хоногийн турш ачааны автомашинд дайгдан, ОХУ-аар дамжин эх орондоо ирж, Сэлэнгэ аймагт байх Алтанбулаг боомтоор хил нэвтрэх гэсэн боловч, манай улсын хил, гаалийн ажилчид түүнийг хил нэвтрүүлэхгүй, буцаад яв, ОХУ руу буц гэсэн шаардлага тавьсан талаар бид өчигдөр мэдээлсэн билээ.

Тэгвэл энэхүү оюутан эмэгтэйг Монгол Улсын хилээр нэвтрүүлсэн болохыг албаны эх сурвалж хэллээ. Түүнийг өглөө/2020.07.30/ 09:00 цагт хилээр нэвтрүүлж, Сэлэнгэ аймагт тусгаарласан байна.

Тус оюутан 48 цагийн туршид ОХУ, Монгол улсын хилийн заагт байсан бөгөөд түүнд идэх хоол болоод бие засах газар байхгүй байгаа талаар эх сурвалжууд мэдээлж, УОК-ыг маш удаан ажиллаж байгааг шүүмжилж байсан юм.