Сонгуульд өрсөлдөх албан хаагчид энэ долоо хоногт албан тушаалаасаа чөлөөлөгдөнө

Сонгуульд өрсөлдөх албан хаагчид энэ долоо хоногт албан тушаалаасаа чөлөөлөгдөнө

2020 оны Орон нутгийн сонгууль аравдугаар сарын 15-нд болно. Харин санал хураалтыг "22.00" цагт дуусгавар болгохыг "20.00" цаг гэж өөрчилсөн бол Сонгуулийн сурталчилгааны хугацаа 22 хоног байсныг 15 хоног болгосон байна. 

Харин сонгуульд өрсөлдөх төрийн  жинхэнэ албан хаагчид энэ долоо хоног буюу долдугаар сарын 31-ний дотор албан тушаалаасаа өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөх учиртай. 

Учир нь Төрийн албаны тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.4-т "Төрийн жинхэнэ албан хаагч ... аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит сонгуульд нэр дэвших бол ээлжит сонгуулийн жилийн 08 дугаар сарын 01-ний өдрөөс өмнө ... төрийн албанаас чөлөөлөгдсөн байна" гэж заасан байдаг.