НОБГ: Нийслэлийн зуслангийн газруудад бамбай хоншоорт хорт могой явж байсан тохиолдол гарсан

НОБГ: Нийслэлийн зуслангийн газруудад бамбай хоншоорт хорт могой явж байсан тохиолдол гарсан

Өнөөдөр НОБГ, МХЕГ, НЭМГ хамтран цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.

НМХГ-ын мэдээлснээр сүүлийн 14 хоногийн хугацаанд иргэд нийслэл рүү тарваганы 10 тулам нэвтрүүлэхийг завджээ. Түүнчлэн нийслэлийн нутаг дэвсгэрт ойролцоо газруудад тарваганы 7 тулам байсныг ЗӨСҮТ рүү шилжүүлж, тухайн газрыг ариутгаж халдваргүйжүүлсэн байна. Сүүлийн жилүүдэд тарвага айлын хашаа руу орж ирэх тохиолдол нэмэгджээ. Энэ нь Улаанбаатар хотын суурьшлын бүс тэлэх болсноор тарваганы тархац бүс нутаг хумигдсантай холбоотой гэж Нийслэлийн байгаль орчны газраас мэдээлэв. Иймд ЗӨСҮТ-өөс нийслэлд тарваган тахал гарах өндөр магадлалтай болохыг анхааруулжээ.

Энэ долоо хоногт нийслэлийн суурьшлын бүс рүү зэрлэг амьтан орж ирсэн зургаан удаагийн дуудлага НБОГ-т ирсэн. Үүний дөрөв нь бамбай хоншоорт могойны, хоёр нь начин шонхор шувууны нисгэл ангаахай байсан. Бамбай хоншоорт могой нь хортой могой. Иймээс иргэд хотын суурьшлын бүс рүү могой орж ирсэн тохиолдолд мэргэжлийн байгууллага руу яаралтай дуудлага өгөхийг зөвлөж байна" гэж мэдээлсэн юм.

Мөн нийслэлийн Засаг даргын шийдвэрээр түүхий нүүрсний хэрэглээг өнгөрсөн жилээс хориглосонтой холбогдуулан гурван дүүргийн таван хороонд энэ жилээс түүхий нүүрс хэрэглэхийг хориглов. Тодруулбал, Баянзүрх дүүргийн 20, Сонгино хайрхан дүүргийн 21, Хан-Уул дүүргийн 12, 13, 14 дүгээр хороодод тус бүр түүхий нүүрсний хэрэглээг хязгаарлаж, сайжруулсан шахмал түлшээр хангахаар болжээ. Өнгөрсөн жил нийслэлийн 150 гаруй хороо түүхий нүүрснээс татгалзаж сайжруулсан түлш хэрэглэсэн билээ.