Хойд Солонгос  цөмийн шинэ төхөөрөмж хөгжүүлсэн байх магадлалтай гэв

Хойд Солонгос цөмийн шинэ төхөөрөмж хөгжүүлсэн байх магадлалтай гэв

БНАСАУ цөмийн зэвсгийн хөгжүүлэлтээ үргэлжлүүлж баллистик пуужинд зориулагдсан цөмийн шинэ төхөөрөмж хөгжүүлсэн байх магадлалтай хэмээн НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн дэргэдэх БНАСАУ-д авсан хоригийн хэрэгжилтэд хяналт тавих хорооноос танилцуулсан шинжээчдийн илтгэлд дурджээ.

Уг илтгэлд “БНАСАУ цөмийн хөтөлбөрөө үргэлжлүүлж, тэр дундаа өндөр хэмжээнд баяжуулсан уран үйлдвэрлэх, хөнгөн усны туршилтын реактор барьж байна. БНАСАУ цөмийн зэвсэг үйлдвэрлэсээр байна гэж НҮБ-ын гишүүн орнуудын нэг нь үзэж байна” хэмээн дурджээ.

Түүнчлэн энэхүү баримт бичигт дурдсанаар, БНАСАУ-ын эрх баригчид сүүлийн зургаан удаагийн цөмийн туршилтыг явуулах үеэрээ цөмийн цэнэгт хошуу бүхий баллистик пуужинд тохирох жижигхэн цөмийн төхөөрөмжийг хөгжүүлсэн байх өндөр магадлалтай гэж хэд хэдэн орны шинжээчид үзэж байгаа аж. Гэхдээ илтгэлд аль орнууд ийнхүү мэдэгдсэнийг дурдаагүй байна. 

Эх сурвалж:Reuters