Ливаны дэлбэрэлтэнд өртөж амь үрэгдсэн иргэдэд зориулж гурван хоногийн гашуудал зарлана

Ливаны дэлбэрэлтэнд өртөж амь үрэгдсэн иргэдэд зориулж гурван хоногийн гашуудал зарлана

Ливан улсын нийслэл Бейрут хотод өчигдөр үйлдвэрлэлийн ослын улмаас маш хүчтэй дэлбэрэлт болж 78 хүн нас барж, 4 мянга орчим иргэн хүнд шархаджээ. Дэлбэрэлтийн хүч 3.3 магнитудын хүчтэй газар хөдлөлттэй дүйцэхүйц их хэмжээний хохирол учруулсан гэж шинжээчид үзсэн байна. Дэлбэрэлтийн чимээ уг газраас 240 км алсад орших Кипр арлынханд хүртэл сонсогдсон бөгөөд дэлбэрэлтээс 10 километрийн зайд байсан айлын цонх хагарчээ.

Уг дэлбэрэлт нь салютын агуулахаас болж үүссэн бөгөөд их хэмжээний амоны нитрат (NH4NO3 - тэсрэх аюултай бодис) агуулагдаж байсан ажээ. Тус үйлдвэр 2014 оноос хойш үйл ажиллагаа явуулж байсан боловч зохих хяналтын байгууллагуудын зүгээс хяналт, шалгалт хийж, ослыг урьдчилан сэргийлж чадсангүй гэж Ливан улсын Ерөнхий сайд мэдэгджээ. Мөн АНУ, Герман зэрэг улс орны тэргүүн нар хүний олон амь нас үрэгдсэн явдалд эмгэнэл илэрхийлээд дэлбэрэлтийн улмаас учирсан хохирлыг арилгахад туслалцаа үзүүлэхээ илэрхийлээд байна.

Тус улсад дэлбэрэлтэнд өртөж амь үрэгдсэн иргэдийн дурсгалыг хүндэтгэхээр гурван хоногийн гашуудал зарлана хэмээн Ливаны Ерөнхийлөгч Аоэн мэдэгджээ.

Эх сурвалж: BBC