Д.Загджав шийдвэр гүйцэтгэх ажиллагааг эрчимжүүлэх үүрэг өгчээ

Д.Загджав шийдвэр гүйцэтгэх ажиллагааг эрчимжүүлэх үүрэг өгчээ

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын 2020 оны наймдугаар сарын 5 ны өдрийн А/130 дугаар тушаалаар “Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны бодит биелэлтийг нэмэгдүүлэх, өндөр үнийн дүнтэй гүйцэтгэх баримт бичгийн шийдвэрлэлтийг эрчимжүүлэх” үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулсан байна. 

Уг ажлын хүрээнд 50 сая төгрөгөөс дээш үнийн дүнтэй гүйцэтгэх баримт бичгийн шийдвэрлэлтийг эрчимжүүлэх ажлын төлөвлөгөө батлуулан, аймаг, нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, хэлтсийн дарга нарт үүрэг чиглэл хүргүүлсэн байна. Энэхүү үүрэг чиглэл хэрэгжиж эхэлснээр шийдвэр гүйцэтгэлийн бодит биелэлт хангагдаж, улсын төсөвт төвлөрөх орлого нэмэгдэх ажээ.