УИХ-ын завсарлага дуусч, хуваарийн дагуу хуралдаж эхэллээ  

УИХ-ын завсарлага дуусч, хуваарийн дагуу хуралдаж эхэллээ  

Монгол улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг УИХ-аар хэлэлцэж эхлээд байна. УИХ-ын гишүүд өнгөрсөн долоо хоногт тойрогтоо ажиллаж Үндсэн хуулийн өөрчлөлтийг иргэдэд танилцуулж, саналыг  нь сонссон. Үүнтэй холбоотойгоор УИХ-ын үйл ажиллагаа хоёр долоо хоногийн хугацаанд завсарласан билээ. 

Тэгвэл өнөөдрөөс УИХ-ын үйл ажиллагаа эхэлж, хуваарийн дагуу хуралдах гэж байна.

Тодруулбал, өнөөдөр УИХ  дахь МАН-ын бүлэг, АН-ын зөвлөл хуралдана. Хуралдаанаар Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг хэлэлцэх юм. Тухайлбал, иргэдийн саналыг Үндсэн хуульд тусгах асуудлыг хэлэлцэх аж.

Маргаашнаас байнгын хороо, чуулганы хуралдаанаар Үндсэн хуульд оруулах, нэмэлт өөрчлөлтийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж эхлэх юм.