TikTok-ийн Европ дахь анхны дата төв Ирландад байгуулагдана

TikTok-ийн Европ дахь анхны дата төв Ирландад байгуулагдана

Хятадын сошиал платформ болох “TikTok” Ирландад мэдээлэл боловсруулах төвөө байгуулахаар төлөвлөж байгаагаа мэдэгдлээ. Компанийн цахим хуудсанд дурдсанаар, шинээр байгуулах дата төв нь “TikTok”  нийгмийн сүлжээний Европ дахь анхны төв болох аж.

Дата төвийн үйл ажиллагааг 2022 оны эхээр явуулж эхэлнэ гэж төлөвлөсөн бөгөөд ингэснээр европын орнууд дахь хэрэглэгчдийнхээ мэдээллийг боловсруулах боломжтой болох юм.

Ирландад дата төвөө байгуулвал тус улсын эдийн засагт 420 сая еврогийн хөрөнгө оруулалт болох бөгөөд хэдэн зуун ажлыг байр шинээр бий болно хэмээн тэд мэдэгдэлдээ дурджээ.