Беларусийн Ерөнхийлөгчийн сонгуулийг эсэргүүцсэн жагсаалыг хүчээр тараалаа

Беларусийн Ерөнхийлөгчийн сонгуулийг эсэргүүцсэн жагсаалыг хүчээр тараалаа

Беларусийн Ерөнхийлөгчийн сонгуулийн үр дүнг эсэргүүцсэн олон мянган хүн Минск хотын төв талбайд цуглан эсэргүүцэл илэрхийлсэн юм. Цагдаагийн албан хаагчид жагсагчдыг тараахын тулд зөвшөөрөлгүйгээр усан буу, нулимс асгаруулагч хий ашигласан бөгөөд олон хүн бэртэж, гэмтжээ.

Мөн мөргөлдөөнөөс үүдэн хүчний байгууллагынхан хөдөлгөөнийг хэсэгчлэн хязгаарлаж, зарим гудамжийг хаасан байна. Цагдаа нар чанга яригчаар автомашины хөдөлгөөнийг зохицуулж, хотын төвд үлдсэн жагсагчдыг тарахыг уриалсан байна.

Беларусийн ерөнхийлөгчийн сонгууль өчигдөр /2020.08.09/ болж одоогоор Ерөнхийлөгч Александр Лукашенко сонгогчдын 79.7 хувийн саналыг авсан бол Светлана Тихановская 6.8 хувийн саналаар хоёрдугаарт жагсаж байгаа аж. Харин иргэд Луконшенкогийн ялалтад үл итгэж байгаа учраас эсэргүүцлийн жагсаал зохион байгуулж байна гэжээ.