ТОДРУУЛГА: Архангайн ослыг шалгаж дуусаагүй байна

ТОДРУУЛГА: Архангайн ослыг шалгаж дуусаагүй байна

Өнгөрсөн долдугаар сарын 15-ны өдөр Архангай аймгийн Эрдэнэбулган сумын нутаг дахь Цагаан даваанд шатахуун тээвэрлэгч машин шатсаны улмаас нэг гэр бүлийн дөрвөн хүн амь насаа алдсан харамсалтай хэрэг гарсан. 

ТОДРУУЛБАЛ, “SPS” телевизийн анхны ажилчдын нэг О.Цэнгэл гэр бүлийнхээ долоон хүний хамт уг осолд өртөж ээж, нөхөр болон хоёр хүүхдээ алдсан юм. 

Тэрбээр одоогоор том охиноо аврахаар Солонгост эмчлүүлж буй бөгөөд ард түмнээсээ хандив хүссэн билээ. 

Бид Тээврийн цагдаагийн газраас уг ослын шалтгаан, нөхцлийг шалгаж дууссан эсэхийг тодруулахад "Харъяаллын дагуу Архангай аймагт шалгаж байна. Цагдаа, Онцгой байдлын албаны хамтарсан шалгалт учраас тодорхой цаг хугацаа орж байна. Хэзээ шалгаж дуусахыг одоогоор хэлэх боломжгүй байна" гэлээ. 

О.Цэнгэлийн гэр бүлд туслах хандивын данс: Очбаярын Цэнгэл

Хаан Банк – 5021715838

Голомт банк – 2205040025

Худалдаа Хөгжлийн Банк – 472008534

Холбогдох утас: 95452112. Сайн үйлс бүхэн дэлгэрэх болтугай.




Улаанбаатарт 21 градус дулаан байна

2 цагийн өмнө

Шуурхай мэдээ
Өнөөдөр луу өдөр

2 цагийн өмнө