Ливанд 200 гаруй сая еврогийн яаралтай тусламж үзүүлнэ

Ливанд 200 гаруй сая еврогийн яаралтай тусламж үзүүлнэ

Өчигдөр Европын орнууд дэлбэрэлтийн улмаас их хэмжээний хохирол амссан Леванд тусламж үзүүлэх асуудлаар виртуал хурал хийсэн билээ.

Францын Ерөнхийлөгч Эмманюэль Макроны даргалсан хандивлагчдын бага хурлын дүнд оролцогчид Ливаны ард түмэнд 200 гаруй сая еврогийн яаралтай тусламж үзүүлэхээр тохиролцсон байна.

Энэ тухай ХБНГУ-ын Гадаад хэргийн сайд Хайко Маас мэдэгдэж, “Бид 200 сая гаруй еврогийн яаралтай тусламж үзүүлэх анхны алхмаа хийгээд байна. Бейрут хотын үүрч буй зовлонг хөнгөлөхийн тулд Герман дангаараа нэмж 20 сая еврогийн санхүүжилт олгоно. Засгийн газрын хариуцлагатай этгээдүүд цаг үеэ мэдэрч, цаашид ийм зүйл дахин давтагдах ёсгүйг ойлгоно гэж найдаж байна” гэжээ.  Түүнчлэн хуралд оролцогчид Бейрут хотод дэлбэрэлт болсонтой холбогдуулан бодитой, хараат бус мөрдөн шалгах ажиллагаа явуулахыг дэмжиж, энэ асуудлаар Ливанд дэмжлэг үзүүлэхээ санал болгожээ.

Эх сурвалж: CNBC