Нигерт зэвсэглэсэн этгээдүүд тусламжийн дөрвөн ажилтны амийг хөнөөжээ

Нигерт зэвсэглэсэн этгээдүүд тусламжийн дөрвөн ажилтны амийг хөнөөжээ

Зэрлэг байгалиараа жуулчдын анхаарлыг эрхгүй татдаг Нигерийн Коуре хэмээх газар халдлага гарч, найман хүн амиа алджээ. Амиа алдсан иргэдийн хоёр нь Коурейн жуулчны баазын ажилчид, зургаа нь Францын сайн дурын тусламжийн байгууллагынхан байсан аж.

Зэвсэглэсэн этгээдүүд хохирогчдыг хөнөөхдөө буу ашигласан бөгөөд хэргийн газраас зугатахыг оролдсон нэг эмэгтэйг араас нь хөөн амийг нь хороосон  байна.

Хохирогчдын цогцсыг нутгийн уугуул иргэд автомашины хажууд шороон зам дээрээс анх олсон аж. Мөн тэдний унаж явсан автомашиныг шатаасан байжээ. Уг хэргийн талаар Францын ерөнхийлөгч Эммануэль Макрон Нигерийн ерөнхийлөгч Махамаду Исуфуфутай утсаар ярьж, хоёр удирдагч хоёул гэнэтийн халдлагад харамсаж буйгаа илэрхийлэн, халдлага үйлдэгчдийг буруушаасан байна. Нигерийн Засгийн газраас аялал жуулчлалаар явахыг хориглосон бүсүүдийг нэрлэсэн байдаг. Учир нь тэдгээр бүсэд зэвсэглэсэн бүлэглэлүүд "үүрлэсэн" тул гэмт хэрэг ихээр гардаг байна. 

Эх сурвалж: BBC